busan.consul.mn Open in urlscan Pro
103.87.69.137  Public Scan

Submitted URL: http://busan.consul.mn/
Effective URL: https://busan.consul.mn/
Submission: On February 27 via api from FR — Scanned from FR

Form analysis 0 forms found in the DOM

Text Content


Бидэнтэй холбогдох                   


 * Нүүр хуудас
 * Мэдээ, мэдээлэл
 * Консулын газар
   * Консулын газрын бүрэлдэхүүн
   * Консулын мэндчилгээ
     * Товч намтар
   * Консулын тойрог
   * Цагийн хуваарь, хаяг
 * БНСУ-д суугаа ДТГ
   * Сөүлд суугаа ЭСЯ
   * Өргөмжит консулууд
 * Гэрээ, Хэлэлцээр
 * Консулын үйлчилгээ
   * Иргэний бүртгэл
     * Иргэний шинэчилсэн бүртгэл
     * Төрсний бүртгэл
     * Гэрлэлтийн бүртгэл
     * Гэрлэлтээ цуцлуулах
     * Нас барсны бүртгэл
     * Хүүхэд үрчлэлтийн бүртгэл
     * Монгол Улсын харьяатаас гарах
     * Харьяат болох харьяаллаа сэргээх
     * Иргэдэд туслах сан
   * Нотариатын үйлчилгээ
     * Итгэмжлэл олгох
     * Баримт бичгийн хуулбар баталгаажуулах
     * Баримт бичиг орчуулах, орчуулга баталгаажуулах
     * Тодорхойлолт авах
   * Гадаад паспорт
     * Гадаад паспорт шинээр олгох
     * Буцах үнэмлэх авах
   * Үйлчилгээний төлбөр
 * Зөвлөмж
   * Зөвлөмж
   * Монгол Улсын иргэд визгүй зорчих орнууд
   * Нийгмийн даатгалд хамрагдах
 * Байгууллага, холбоод
 * About Mongolia
   * A Brief History of Mongolia
   * Geography and climate
   * Demographics
   * Government and politics
   * Foreign Policy
   * Economic Overview
   * Culture
 * Visa
   * Mongolia Visa Application Center – Busan
   * Visa information /General/
   * List of visa free countries
   * Visa application





--------------------------------------------------------------------------------




МАНАЙ ЦАХИМ ХУУДСАНД ТАВТАЙ МОРИЛНО УУ

2023.02.27, БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар


--------------------------------------------------------------------------------

Консулын газрын мэдээ 2021-11-18


ПУСАН ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГАТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа, Пусан хотын
Цагдаагийн газрын дарга И Кью Мүнтэй уулзалт хийн, санал солилцов. Уулзалтаар
тус хотод оршин суугч Монгол иргэдийн аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан
сэргийлэх арга хэмжээний талаар ярилцсан бөгөөд сүүлийн үед гадаадын иргэдийн
ихээр өртөх болсон цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамтарсан сургалт
зохион байгуулах талаар тохиролцов.
дэлгэрэнгүй

Консулын газрын мэдээ 2021-11-16


ӨМНӨД КЁНГСАН МУЖИЙН ХАМАН СУМАНД "И ТЭ ЖҮН ЭМЧИЙН ДУРСГАЛЫН ЦОГЦОЛБОР" НЭЭЛТЭЭ
ХИЙВ

Монгол улсын Богд хааны оточ байсан, Солонгос улсын эх оронч И Тэ Жүн эмчийн
дурсгалын цогцолбор 11 дүгээр сарын 16-ны өдөр түүний төрсөн нутаг болох БНСУ-ын
Хаман суманд нээлтээ хийв. Хаман сумын захиргаанаас зохион байгуулсан уг арга
хэмжээнд тус улсын төр захиргааны байгууллагын 100 орчим төлөөлөл хүрэлцэн ирсэн
ба Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа оролцож, баяр хүргэв.
дэлгэрэнгүй

Консулын газрын мэдээ 2021-11-01


ӨМНӨД ЧОЛЛА МУЖИЙН ГУАНЖУ ХОТОД СУУГАА ИРГЭДДЭЭ КОНСУЛЫН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛ,
БАНКНЫ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭВ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод суугаа Консулын газар
болон БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, БНСУ дахь Төрийн
банк, ХААН банкны төлөөлөгчийн газартай хамтран Өмнөд Чолла муж, Гуанжү хотод
оршин сууж буй Монгол иргэдэд 10 дугаар сарын 30-ны өдөр Консулын болон нийгмийн
даатгал, санхүүгийн үйлчилгээ хүргэх ажлыг зохион байгуулав.
дэлгэрэнгүй

Консулын газрын мэдээ 2021-10-22


МОНГОЛ СОЛОНГОС ЯТГАЧДЫН ХАМТАРСАН ТОГЛОЛТ БОЛОВ

Пусан хот болон Умард Кёнгнам мужийн анхны мэргэжлийн урлагийн хамтлаг болох
"Илпа Ятгын чуулга" үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан тоглолт Пусан
хотын Урлагийн урлагийн төвд болов. Энэ удаагийн тоглолт нь Солонгос, Монгол
улсын мэргэжлийн уран бүтээлчид хамтран оролцсоноороо онцлог боллоо. Энэхүү
тоглолтод Илпа Ятгын чуулгын уран бүтээлчдээс гадна Монгол улсын Морин хуур
үндэсний найрал хөгжмийн чуулгын жүжигчин Э.Оюунтуяа, С.Эрдэнэбаяр нарын Монгол
уран бүтээлчид оролцсон юм.
дэлгэрэнгүй

Консулын газрын мэдээ 2021-10-20


МОНГОЛ УЛСАД ИЛГЭЭХ ХАНДИВЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны сан, Солонгосын сүрьеэгийн үндэсний
нийгэмлэгээс Монгол улсын Халдварт өвчин судлалын төв, Энхрий Эрдэнэ сан,
Монголын Анагаахын эмэгтэйчүүдийн холбоо зэрэг байгууллагуудад 150 ширхэг
эмнэлгийн хантааз, 30 хайрцаг витамин С зэргийг илгээх хандивын ёслолын арга
хэмжээг Пусан хотод суугаа Консулын газарт зохион байгуулав.
дэлгэрэнгүй

Консулын газрын мэдээ 2021-10-12


ПУСАН ХОТЫН ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЭЛЧИН САЙД ПАК ИН ХА-ТАЙ УУЛЗАВ

Пусан хотын Олон улсын хамтын ажиллагааны Элчин сайд Пак Ин Ха, Консул
Ц.Өнөрзаяаг 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзав. Консул
Ц.Өнөрзаяагийн зүгээс Элчин сайд Пак Ин Ха-г хариуцлагатай албанд томилогдсонд
баяр хүргээд Монгол улс болон Пусан хотын найрсаг, хамтын ажиллагааг өргөжүүлэх
болон Пусан хот, түүний ойр орчмын суурин газруудад сурч, ажиллаж амьдардаг
Монгол иргэдийн асуудлаар харилцан санал солилцов.
дэлгэрэнгүй

Консулын газрын мэдээ 2021-09-16


ПУСАНЫ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН БОЛЖ БАЙНА

“БНСУ-ЫН ОЛОН УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЗЭСГЭЛЭН” KOTFA нь жил бүр зохион
байгуулдаг 23 дахь удаагийн Пусаны аялал жуулчлалын үзэсгэлэнгээ 2021 оны 9
дүгээр сарын 16-аас 19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ удаагийн
үзэсгэлэнд дотоодын 91, гадаадын 25 байгууллага аж ахуйн нэгж оролцсоноос Монгол
улсаа төлөөлөн Пусан хотод суугаа Консулын газар, "Солонгос Монгол соёл урлаг,
солилцооны нийгэмлэг"-ийн тэргүүн Ш.Хишигдалайгийн дэмжлэгтэйгээр хамтран
оролцож байна.
дэлгэрэнгүй

Консулын газрын мэдээ 2021-09-10


ПУСАН ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА ПАК ЧОНЬ СҮ КОНСУЛЫН ГАЗАРТ АЙЛЧЛАВ

Шинээр томилогдсон Пусан хотын Цагдаагийн газрын дэд дарга Пак Чонь Сүг Монгол
улсаас Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр
байгууллагын хамтын ажиллагаа, харуул хамгаалалт, ард иргэдийг гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх асуудлаар санал солилцлоо.
дэлгэрэнгүй

Консулын газрын мэдээ 2021-08-31


ПУСАН ХОТЫН ХЭҮНДЭ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА ПАК ГЁН СҮ КОНСУЛЫН ГАЗАРТ
АЙЛЧЛАВ

Шинээр томилогдсон Пусан хотын Хэүндэ дүүргийн Цагдаагийн газрын дарга Пак Гён
Сү Пусан хотод суугаа Монгол улсын Консулын газарт айлчлав.
дэлгэрэнгүй

Консулын газрын мэдээ 2021-08-20


ТЭГҮ ХОТЫН СОЛОНГОС МОНГОЛЫН НИЙГЭМЛЭГЭЭС МОНГОЛ УЛСАД АМНЫ ХААЛТ, БЭЭЛИЙ
БЭЛЭГЛЭВ

Тэгү хотын "Солонгос Монголын нийгэмлэг"-ээс Монгол улсын Хууль зүй, дотоод
хэргийн яам, түүний харьяа байгууллагууд, хавдрын өвчтэй тэмцэх "Элэг нэгт
Монголчууд сан" зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагуудад хандивласан 50,000
ширхэг амны хаалт, 3000 ширхэг ажлын бээлий зэргийг Монгол улс руу илгээх
ёслолын ажиллагаа Янгсан хотод боллоо.
дэлгэрэнгүй

 



Хаяг: Пусан хот, Хэүндэ дүүрэг, Сентөм гудамж 99,
Пегсан и-Сентөм клас 1, 14 дүгээр давхар, 1410 тоот


Утас / 전화: 051-465-9996
Факс / 팩스: 051-465-9997
Цахим шуудан / 메일주소 : busan@mfa.gov.mn
Цахим хаяг: http://www.busan.consul.mn




Consulate of Mongolia in Busan, Republic of Korea